Дүүдээ гэгээхэн сайхан баярын мэнд хүргэе...

 

Сайн байна уу...  дүү минь

Саатан байж блогт чинь үдлээд

Сайн муу хэдэн мөр холболоо

Сайрхуу ахыгаа уучилж өршөө дүү минь...

 

Сэтгэлдээ буух гунигт бороон шиврээг

Сэгсэрч хаяаад тайтгарана гэсэн бусуу хоёулаа

Сэргэлэн цовоо гэрэл гэгээтэй амьдарч

Сэмэрч шархалах зүрхээ нандигнана гэсэн бусуу дүү минь

 

Хайрлаж хайрлуулахын жаргал даанч үнэтэй

Хайртнхаа араас хараад хоцорч үлдэх бүр ч хэцүү

Хамаг сэтгэлд хуй салхи оволзож

Хайрын галыг жавартуулан унтраах нь бэрх

 

Гэвч гэрэлт ирээдүй өмнө чинь байгаа

Гэгээхэн хайр дахиад л чамтай учирна

Гэрэвшээд зугтаах нас чинь биш ээ дүү минь

Гэгэлзсэн сэтгэлдээ гундаж явах цаг бишээ дүү минь

 

Сайхан сайхан хүсэл мөрөөдлөөр сэтгэлээ чилээ

Саатан саатан унших шүлгэн мөртүүдээр өөрийгөө чим

Санаа алдсан хоног өдрүүдийг гээгээд

Сайхан нүдээрээ хорвоогийн жаргалт өнгийг мэдэр...

 

Хонгорхон дүүдээ мартын 8-ны баярын мэндийг хүргэе...

 

Аз жаргалаар гийсэн

Амьдрал хэмээх их зохиолыг бичиж

Алаг нүдэндээ гунигийн нулимасгүйгээр

Алтан дэлхийдээ баяр баясгалантай амьдраарай...

 

 

Зуурдын төдийд алдрах итгэл гэж мэдсэнгүй...
suuder
"Зуурдын төдийд алдрах итгэл гэж мэдсэнгүй..." цааш унших »
Түүний л өвөрт энэ насаа барна
hurimiin tsetseg
"Түүний л өвөрт энэ насаа барна" цааш унших »
Би чамайг мартахгүй....
bayrtai
"Би чамайг мартахгүй...." цааш унших »
Алдах байсан боловуу?
tears on
"Алдах байсан боловуу?" цааш унших »
(Нийт: 30)